Зар нэмэх алхамууд
Hyamd.mn-д зар нэмэх маш хялбар. Доорх алхмуудыг дагана уу:
Бүртгэл үүсгэх / Нэвтрэх
Хэрэв бүртгэлгүй бол утасны дугаар эсвэл имэйлээр үнэгүй бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрнэ үү.
«Зар нэмэх» товчийг дарах
Дэлгэцийн дээд хэсэгт байрлах «+ Зар нэмэх» товч дээр дарна.
Ангилал сонгох
320 гаруй ангиллаас барааныхаа төрөлд тохирох ангилал, дэд ангилалыг сонгоно. Зөв ангилалд байршуулсан зар илүү олон хүнд олддог.
Мэдээлэл оруулах
Гарчиг, тайлбар, үнэ, байршил (дүүрэг/аймаг), холбоо барих мэдээллийг бөглөнө. Аль болох дэлгэрэнгүй, үнэн зөв бичнэ үү.
Зураг оруулах
Дор хаяж 1, хамгийн ихдээ 10 зураг оруулна. Чанартай, бодит зураг зар борлуулалтыг олон дахин нэмэгдүүлдэг.
Нийтлэх
«Нийтлэх» товчийг дарахад зар автомат болон модераторын шалгалтад орж, амжилттай бол богино хугацаанд идэвхжинэ.
Зөвлөмж — Зараа хурдан зарах
Зарын төлөв
- Идэвхтэй — Зар нийтлэгдэж, хайлтад харагдаж байна.
- Татгалзсан — Зар дүрэм зөрчсөн тул нийтлэгдээгүй; шалтгааныг мэдэгдлээр хүргэнэ. Засаад дахин илгээх боломжтой.
- Хугацаа дууссан — Идэвхтэй хугацаа дууссан; та үнэгүй сунгах боломжтой.
Юуг анхаарах вэ?
Хориглосон бараа, үйлчилгээний жагсаалт болон зарын дүрмийг Үйлчилгээний нөхцөл-ийн 4-р зүйлээс заавал уншина уу. Зөрчилтэй зар татгалзагдаж, давтан зөрчилд данс хязгаарлагдана.