Компани

Монголын цогц зар, худалдааны платформ

Hyamd.mn тухай

Hyamd.mn нь Монголын зах зээлд зориулсан цогц онлайн зарын платформ бөгөөд хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хялбар, хурдан, аюулгүй зарах, худалдан авахаас гадна ажил хайх, үйлчилгээ олох, харилцаа холбоо тогтоох боломжийг нэг дороос олгодог.

320+
Зарын ангилал
21
Аймаг, нийслэлд хүрдэг
10+
Үндсэн үйлчилгээ
24/7
Тасралтгүй ажиллагаа

Эрхэм зорилго

Монгол хүмүүсийг хооронд нь холбож, худалдааг ил тод, хялбар, аюулгүй болгох. Бид технологийг ашиглан Монголын иргэн бүрт хүртээмжтэй онлайн зах зээлийг бий болгохыг зорьж байна.

Үнэт зүйлс

🤝 Итгэлцэл — Хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авч, хадгалах нь бидний нэн тэргүүний зорилт. Модераци, аюулгүй байдлын систем, ил тод дүрэм журам үүнд үйлчилнэ.
💡 Инноваци — Шууд мэдэгдэл, спортын live үр дүн, ухаалаг хайлт зэрэг шинэ технологи, шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулна.
🌍 Хүртээмж — Улаанбаатараас алслагдсан аймаг сумын иргэд ч вэб болон мобайл аппаар бүрэн ашиглах боломжтой байх.

Хууль, дүрэм журам

Hyamd.mn нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого хуудсуудаас үзнэ үү.